Уншиж байна ...

ХОС ШИЛЖИЛТ ТӨСӨЛ: Монгол Улсын ногоон болон цахим шилжилтийн хөтөлбөрт иргэний нийгмийн байгууллагуудыг оролцохыг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
4 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХОС ШИЛЖИЛТ ТӨСӨЛ

Монгол Улсын ногоон болон цахим шилжилтийн хөтөлбөрт Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь аймгийн иргэний нийгмийн байгууллагуудыг оролцохыг урьж байна.

Хөтөлбөрийн зорилго

Иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-ууд болон ИНБ-ын сүлжээг дараах хөтөлбөрт оролцохыг урьж байна. Үүнд:

  • Чиглэл 1: ИНБ-ын байгууллагын дотоод систем, үйл ажиллагааг бэхжүүлэх, практикийг сайжруулах;
  • Чиглэл 2: Ногоон болон цахим шилжилтийн хүрээнд ИНБ-ын нөлөөлөл, бодлогын оролцоог дэмжих.

Сонгогдсон ИНБ-ууд чиглэл 1 болон 2-ын аль нэгэнд, эсвэл хоёуланд нь оролцох боломжтой.

Төсөл, түүний хүрээнд хэрэгжих хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт 1-ээс харна уу.

Хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлах арга хандлага

Хөтөлбөр нь сонгогдсон ИНБ-уудын туршлага, мэдлэг, манлайлалд тулгуурлахаас гадна харилцан суралцах, туршлага солилцох, бие биеэ менторлох, чиглүүлэх арга хандлагаар хэрэгжинэ.

Хөтөлбөр хэрэгжих байршил

Улаанбаатар хот (алслагдсан дүүрэг/хороо), Дундговь, Өмнөговь аймаг

Хөтөлбөр үргэлжлэх хугацаа

2026-2028 он (эхний жилд сургалт хөтөлбөрийн үйл ажиллагаанд ойролцоогоор нийт 12–15 ажлын өдөр зарцуулах шаардлагатай)

Хөтөлбөрт хамрагдсанаар хүртэх үр шим

  • Дараах чиглэлээр мэдлэг, чадвараа бататгах, сайжруулах, туршлагаа бусадтай хуваалцах, бусдаас суралцах боломж:
    • Байгууллагын дотоод систем, үйл ажиллагаа (хүний нөөц, санхүү гэх мэт)
    • Төслийн менежмент
    • Цахим ур чадвар
    • Байгаль орчин/уур амьсгал
    • Бодлогын нөлөөлөл, хэлэлцүүлэг
  • Мэргэжилтнээр менторлуулан, орон нутаг, үндэсний, түүнчлэн олон улсын хэмжээний бодлого, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах боломж: Тодорхой чиглэлээр мэргэшсэн, дотоодын туршлагатай төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон бусад экспертүүдийн чиглүүлэг дор нөлөөллийн баримт бичиг боловсруулах, холбогдох бодлогын хэлэлцүүлэг, өндөр түвшний форум (COP17-той холбоотой арга хэмжээ, боломжтой бол Европын Холбооны дэмжлэгтэй платформууд)-д бэлтгэх, түүнд үр дүнтэй оролцож, дуу хоолойгоо хүргэх, саналаа бодлогод тусгуулах чиглэлээр дэмжлэг авах боломжтой болно.
  • Санхүүгийн дэмжлэг авч, төсөл хэрэгжүүлэх замаар орон нутагтаа танигдах, үйл ажиллагаагаа дэмжих, зорилтот бүлгийн иргэдийн амьдралыг чанарыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах боломж: Сонгогдсон ИНБ-ууд нь хөтөлбөр тус бүрийн зорилго, шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаас хамаарч нийт 1,040,000,000 (нэг тэрбум дөчин сая) төгрөгийн сантай дараах гурван чиглэлийн тэтгэлэгт төсөлд хамрагдах боломжтой:

    Тайлбар: Тэтгэлэгт төсөл бүр ялгарах зорилго, хамрагдах нөхцөл, сонгон шалгаруулах тусгайлсан шалгуур үзүүлэлттэй байх бөгөөд эдгээрийг төслийн хэрэгжилтийн явцад тухай бүрд нь мэдээлж, өргөдлийг хүлээн авч, шалгаруулна. Санхүүгийн дэмжлэгийг өрсөлдөөнт журмаар, ПИН ОУТББ болон донор байгууллагын шаардлагын дагуу олгоно.

    1. Байгууллагын хөрөнгө оруулалт: Дотоод удирдлага, цахим системийг сайжруулахад 20-оос багагүй байгууллагад тус бүр 4,000,000 – 12,000,000 төгрөг.
    2. Ногоон болон цахим санаачилгуудыг дэмжих тэтгэлэгт төсөл: Орон нутгийн зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхэд 10-аас багагүй байгууллагад 40,000,000 – 60,000,000 төгрөг.
    3. Нөлөөлөл, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн тэтгэлэгт төсөл: Бодлого, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд 10-аас багагүй байгууллагад 12,000,000 – 20,000,000 төгрөг.
  • Мэдлэг, нөөцийн платформд нэвтрэх эрх: Сонгогдсон ИНБ- ууд ПИН ОУТББ-ын “Иргэний нийгэм одоо (Civil Society Now (CSN))” цахим платформд нэвтэрч ИНБ-тай хамаатай бүхий л төрлийн загвар маягт авах, цахим хичээлд хамрагдах, өөрсдийн туршлагаа платформоор дамжуулах замаар харилцан суралцах боломжтой болно.

Хөтөлбөрт хамрагдах боломжтой ИНБ

Өргөдөл гаргагч байгууллага нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу албан ёсоор бүртгэлтэй ИНБ байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

  • Байгууллагын харьяалал: Улаанбаатар хотод бүртгэлтэй, хотын гэр хорооллын бүсэд үйл ажиллагаа явуулдаг, Дундговь, Өмнөговь аймагт бүртгэлтэй, эсвэл тэдгээр аймагт үйл ажиллагаа явуулдаг байх;
  • Үйл ажиллагааны чиглэл: Байгаль орчин/уур амьсгал эсвэл залуусын оролцооны чиглэлээр ажилладаг байх;
  • Туршлага: Байгаль орчин, уур амьсгал эсвэл залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлсэн туршлагатай байх; Түүнчлэн цахим хөгжил, шилжилтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан бол давуу тал болно.
  • Оролцооны боломж: Сургалт, менторшип, уулзалт, бодлогын хэлэлцүүлэг, нөлөөллийн үйл ажиллагаа зэрэгт цагаа зарцуулан, идэвхтэй оролцох боломжтой байх;
  • Тэгш хамруулах арга хандлагыг хэрэгжүүлэх чадавх: Уур амьсгалын эмзэг байдал, цахим хуваагдалд өртсөн/өртөх магадлалтай зорилтот бүлгийн иргэд (Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн залуучууд)-тэй ажиллах туршлагатай, зорилтот бүлгийн доторх ялгаа бүхий иргэдийг тэгш хамруулах, үйл ажиллагаагаа тэдэнд хүртээмжтэй байлгах чадвартай байх;
  • Санхүүгийн удирдлага: Байгууллага нь сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны санхүүгийн бүртгэл, тайлан гаргасан туршлагатай байх;

Өргөдөл хүлээн авах хугацаа

2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн 2026 оны 2 дугаар сарын 25-ны 23:59 цаг хүртэл

Өргөдөл гаргахад ирүүлэх материал

  1. Бөглөсөн өргөдлийн маягт (Маягтыг эндээс татаж авна уу)
  2. Хүчинтэй улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Байгууллагын дүрэм (Батлагдсан);
  4. Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан;
  5. Байгаль орчин/уур амьсгал, цахим хөгжил, шилжилтийн чиглэлээр явуулсан үйл ажиллагааны нэг тайлан

Материал илгээх хаяг

Өргөдөл гаргагч байгуулллага нь дээр дурдсан 5 материалуудыг (нэг PDF файл болгож) дараах хаягаар ирүүлнэ:

twintransitionproject@peopleinneed.net

Мэдээлэл өгөх уулзалт

Хөтөлбөр, түүнд өргөдөл гаргахтай холбоотой мэдээлэл өгөх уулзалтыг дараах өдрүүдэд хийнэ.

  • 2026 оны 2-р сарын 9 (Даланзадгад, биечлэн)
  • 2026 оны 2-р сарын 10 (Мандалговь, биечлэн)
  • 2026 оны 2-р сарын 12 (цахим) (Энэ холбоосоор нэвтэрнэ үү.)
  • 2026 оны 2-р сарын 16 (цахим) (Энэ холбоосоор нэвтэрнэ үү.)

Сонгон шалгаруулалт

  • Өргөдлийг ПИН ОУТББ-ын олон хэлтсийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо хоёр шаттайгаар бодитой, шударга байдлыг ханган хянана:
    • Эхний шат: Ирүүлсэн өргөдөл бүрэн гүйцэт эсэхийг хянан шалгах
    • Хоёр дахь шат: Эхний шатанд хяналтыг давж, бүрэн гүйцэт материал ирүүлсэн байгууллагуудыг хавсралт 2-т буй шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулна.
  • Сонгон шалгаруулалтын үр дүнг 2026 оны 3 дугаар сарын 9-ний дотор өргөдөл гаргагчдад цахим шуудангаар мэдэгдэнэ. Сонгон шалгаруулалтын үнэлгээний матрицтай эндээс танилцана уу.
  • Санамж: Өргөдөл хүлээн авах хугацаанаас хэтэрсэн, эсвэл материал дутуу бол сонгон шалгаруулалтаас хасагдана.

Нэмэлт мэдээлэл

Хөтөлбөр, өргөдөл, сонгон шалгаруулалттай холбоотой асуулт байвал дараах цахим хаяг руу илгээнэ үү: twintransitionproject@peopleinneed.net

Манай байгууллагын тухайн мэдээлэл авах, санал хүсэлтээ илгээх бол дараах хаягуудаар холбогдоорой.

Хавсралт 1. Төслийн мэдээлэл

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, агаарын бохирдол, мөн цахим хүртээмж, мэдээллийн ил тод байдлын зөрүү зэрэг сорилттой тулгарсан, чухал шилжилтийн үе шатанд ирээд байна. Энэхүү шилжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Пипл ин Нийд Олон улсын төрийн бус байгууллага (ПИН ОУТББ) Европын Холбооны санхүүжилттэй “Хос шилжилт – Иргэний нийгэм Монголын ногоон болон цахим ирээдүйг түүчээлэх нь” (цаашид “Хос шилжилт” гэх) төслийг 2026 оноос хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Цахим үндэстэн” стратегийн санаачилгад тусгасан үндэсний тэргүүлэх зорилтуудтай уялдан, ногоон болон цахим шилжилтийг дэмжихэд чиглэнэ.

Төслийн хүрээнд ПИН ОУТББ нь иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудыг засаглал, хөгжлийн үйл явцад бие даасан, идэвхтэй оролцогч тал болоход нь дэмжин ажиллана. Тус төсөлд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, эмзэг нөхцөл байдалд байгаа залуучууд зэрэг нийгмийн тодорхой бүлгүүдийн дуу хоолойг төлөөлөх, шилжилтийг манлайлах хүсэлтэй 25–30 ИНБ болон 3 ИНБ-ын сүлжээг хамруулахыг зорьж байна. Ингэснээр Монгол Улсын ногоон болон цахим шилжилтэд хэн ч орхигдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Зорилго: Төслийн хүрээнд хэрэгжих хөтөлбөрүүд (сургалт, менторшип, тэтгэлэгт төсөл, бодлогын хэлэлцүүлэг) нь дотоодын ИНБ-уудын бодлогын түвшний оролцоо, байгууллагын ур чадвар, тогтолцоо, цахим чадвар, дадлыг бэхжүүлж, Монгол Улсад иргэний нийгмийн таатай орчныг бүрдүүлэх, ялангуяа байгаль орчин/уур амьсгал, цахим шилжилт, эдгээрт залуучуудын манлайллыг ханган ажилладаг ИНБ-уудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Санхүүгийн дэмжлэг (тэтгэлэгт төсөл), хамтын суралцах үйл ажиллагаа, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бодлогын хэлэлцүүлэгт оролцох боломжуудыг нэгтгэснээр хөтөлбөрт оролцогч ИНБ-ууд стратегийн түвшинд ажиллах, үндэсний болон орон нутгийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах, эмзэг бүлгийн иргэдийн дуу хоолойг хүчтэй хүргэх боломжтой болно.

Хөтөлбөрт багтсан үйл ажиллагаа: Төсөлд хамрагдагч 25–30 ИНБ (үүнд дор хаяж 3 ИНБ-ын сүлжээ багтана) нь байгууллагын дотоод систем, үйл ажиллагааг бэхжүүлэх, цахим чадвар, дадал, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чиглэлээр танхимын болон цахим сургалтуудад хамрагдана. Түүнчлэн менторшип болон нөлөөлөл, бодлогын яриа хэлэлцээрт оролцоход чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжинэ. Төслийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Зураг 1-д харуулсан болно.

зураг
 
Хос шилжилт төслийн хүрээнд хэрэгжих хөтөлбөрт багтсан үйл ажиллагаа - Замын зураглал

Тэмдэглэл: Дээр дурдсан зарим үйл ажиллагааны хугацаа нь төслийн хэрэгжилтийн явц, түүнчлэн урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж болохыг анхаарна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.