Уншиж байна ...

ФОТО: Ашгийнхаа 60 хувийг төрд тушаах хэлцэлд гарын үсэг зурсан уул уурхайн томчууд

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх хэлцэлд урьдчилсан тохиролцоонд хүрсэн талууд өнөөдөр Төрийн ордонд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Уг хэлцэлд Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс”, “Энержи ресурс” ХХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, Нарийнсухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” ХХК, Эрдэнэтийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК-ийн төлөөллүүд гарын үсэг зурав.

Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Энэхүү бичиг баримтад тусгасан гол асуудал бол Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн 34 хувиас доошгүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ, Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан стратегийн орд газрын өгөөжийн 51-ээс дээш хувь буюу дийлэнх нь иргэдэд ногдож байх зарчмыг давуулан биелүүлж, өгөөжийн 60 хувийг ард түмэнд ногдож байхаар тохирлоо. Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувиас доош орох юм бол тохируулагч төлбөр буюу баялгийн татвар төлж байхаар тохиролцоод байна. 

Гэхдээ үнийн хэлбэлзлээс шалтгаалж 60 хувиас дээш, доош байхыг цаашид нарийвчилсан яриа хэлэлцээрээр тооцно. Төрийн эзэмшлийн хувь тогтоох эсвэл тусгай АМНАТ-аар орлуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-аар өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ" хэмээн онцлов.

фото:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг