Уншиж байна ...

ФОТО: "Милан Кортина 2026" олимпын гурав дахь өдрийн ОНЦЛОХ АГШНУУД

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
Reuters
Зураг зураг
Австрийн цаначин Лара Вольфийн үзүүлбэр.

Италид болж буй цагаан олимп гурав дахь өдрөө үргэлжиллээ. Одоогийн байдлаар Норвеги гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалиар тэргүүлж буй бол Швейцар гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл, Япон хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэлтэй удаалж явна. 

Италичууд хамгийн олон буюу нийт есөн медаль "түүсэн" ч ганц алттай учир одоогийн байдлаар долдугаарт жагсаж байна. Тус улсын тамирчид хоёр мөнгө, зургаан хүрэл авчээ.

Одоогийн байдлаар 18 улс ямар нэгэн медаль хүртсэн байна. БНХАУ болон БНСУ-ын тамирчид алтгүй "тууж" яваа бол Канад хоёр хүрэл, Болгарын тамирчид нэг хүрэлтэйгээр хүснэгтийн сүүлд бичигджээ.

Reuters агентлагаас олимпын гурав дахь өдрийг тоймлосон гэрэл зургийг танилцуулсныг хүргэе.

ФОТО

зураг
 
Японы сноубордын тамирчин Кокомо Мурасэгийн `Big Air` төрлийн гурав дахь үзүүлбэрийн агшин. Өдгөө 21 настай япон бүсгүй Бээжингийн олимпын хүрлээ Италид ахиулж, алтан медаль зүүсэн юм.
зураг
 
Японы сноубордын тамирчин Кокомо Мүрасэ. Алтан медаль хүртэж буй агшин.
зураг
 
Норвегийн цанын харайлтын тамирчин Кристоффер Эриксен Сундалын эхний үеийн үзүүлбэр
зураг
 
Швейцарын цаначин Матильда Гремогийн `Slopestyle` төрөлд алт авсан үзүүлбэр.
зураг
 
Япон, Италийн эмэгтэй хоккейчид. Тэдний хэн хожсон нь хэсгээсээ шалгарах байв.
зураг
 
Японы эмэгтэй хоккейчид. Тэд хэсгийн шатанд талбайн эзэн Италийн багт 2:3-аар дийлдсэнээр хасагдах шатанд шалгарч чадсангүй. Италичууд түүхэндээ анх удаа плей-оффт өрсөлдөх юм.
зураг
 
Түүхэндээ анх удаа хасагдах шатанд шалгарсан Италийн эмэгтэй хоккейн шигшээ багийнхан баяраа тэмдэглэж байна.
зураг
 
Италийн чарга (luge)-ны тамирчин Верена Хофер.
зураг
 
Нидерландын тэшүүрчин Ютта Лердам эмэгтэйчүүдийн 1,000 метрийн гүйлтийн тэшүүрийн уралдаанд олимпын рекорд тогтоов.
зураг
 
Нидерландын тэшүүрчин Ютта Лердам олимпын рекорд тогтоосныхоо дараа багштайгаа баяраа хуваалцаж буй агшин.
зураг
 
Канадын цаначин Меган Олдхэм шигшээ үзүүлбэрийнхээ хоёр дахь оролдлогоор бүтэлгүйтсэн ч олимпоос хүрэл медаль хүртжээ.
зураг
 
Швейцарын цаначин Матильда Гремогийн олимпын алт авсан агшин.
зураг
 
Швейцарын цаначин Матильда Гремогийн олимпын алт авсан агшин.
зураг
 
Цанын `Slopestyle` төрөлд медаль хүртсэн тамирчид. Швейцарын Матильда Гремо алт, БНХАУ-ын Эйлин Гу мөнгө, Канадын Меган Олдхэм хүрэл.
зураг
 
Германы скелетоны тамирчин Жаклин Пфайфер.
зураг
 
Швейцарын кёрлингийн тамирчин Бриар Шваллер-Хюрлиман.
зураг
 
Австрийн цаначин Лара Вольфийн үзүүлбэр.
зураг
 
Австрийн уулын цаначин Рафаэль Хаазер.