Уншиж байна ...

МИЛАН КОРТИНА 2026: АНУ-ын уулын цаначин Линдсей Вонны хагалгаа амжилттай болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Өвлийн спортын уулын цанын төрөлд өрсөлддөг АНУ-ын Линдсей Вонн өчигдөр уралдааны явцад осолдсон юм.

Өдгөө 41 настай америк бүсгүй олимпын өмнөх Дэлхийн Цомын тэмцээний үеэр ноцтой бэртсэн ч Италид оролцох бодлоо орхиогүй. Хэдхэн хоногийн өмнө баруун өвдгөндөө бэртэл авч, Италид оролцох эсэх нь тодорхойгүй байсан тэрбээр олимпод уралдах үедээ зүүн өвдгөө гэмтээсэн байна.

Ванкуверийн олимпоос алт, хүрэл, Пёнчаны олимпоос хүрэл медаль зүүж, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс найман медаль хүртсэн Л.Вонныг шууд нисдэг тэргээр орон нутгийн эмнэлэг рүү хүргэсэн аж.

Түүнийг эхлээд Кортина хотын эмнэлэг рүү хүргэсэн ч ойролцоогоор хоёр цагийн дараа Тревисо дахь илүү том эмнэлэгт хүргэжээ.

Эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа зүүн хөлд нь хагалгаа хийсэн бөгөөд итали эмч нар мэс засал амжилттай болсныг зарлав. 

Хэдийгээр Л.Вонн харамсалтайгаар тэмцээнийг орхисон ч нутаг нэгт Бреези Жонсон алтан медаль хүртсэн юм. Ингэснээр Б.Жонсон уулын цанын "Downhill" ангилалд түрүүлсэн хоёр дахь америк тамирчин болжээ.  

ФОТО

зураг
 
зураг
 
зураг
 
зураг