Уншиж байна ...

ФОТО: Трампыг "гомдоосон" Супер Боул

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 49 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

АНУ-д спортын хамгийн том баяр наадам нь америк хөлбөмбөгийн шигшээ тоглолт буюу Super Bowl билээ.

60 дахь удаагийн тэгш ой энэ жил Калифорни мужийн Санта Клара хотод байрлах "Levi's" цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Нийт 70,823 үзэгч цугларсан тус цэнгэлдэхэд "Сеатл СиХаукс", "Нью Инглэнд Пэтроитс" багууд аваргын төлөө тунаж үлдсэн юм.

Энэ удаагийн супер боул эхнээсээ л дуулианаар дүүрэн өнгөрөв. Цэнгэлдэхийн гадна талд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын эсрэг бодлогыг эсэргүүцэгчид жагсаал өрнүүлсэн бол цэнгэлдэхэд латин гаралтай дуучин Bad Bunny бут авав.

Уран бүтээлчдийн хувьд нэр хүндийг нь өндөрт өргөдөг шоу бол супер боулын хагас цагийн завсарлагаа байдаг. Энэ 15 минутад тэд чадах бүхнээ үзүүлснээр орлого, нэр хүнд нь эрс нэмэгддэг. Тэгвэл энэ жил Пуэрто Рикод төрсөн Bad Bunny гол уран бүтээлчээр сонгогдсон нь АНУ-ын тэргүүн Дональд Трампад таалагдаагүй юм. 

Тиймээс ч урлаг, спортын олон арга хэмжээнээс татгалздаггүй Д.Трамп "хэт хол" гэсэн шалтгаанаар энэ удаагийн тэмцээнд зочноор оролцохоос татгалзсан билээ.

Bad Bunny-гийн хамт дуучин Лэди Гага, Рикки Мартин нар энэ удаагийн үзүүлбэрийн зочид байв.

"Сеатл СиХоукс" өрсөлдөгчөө 29:13-аар илүүрхсэнээр түүхэндээ хоёр дахь удаагаа тус тэмцээний аварга болов. Тэд анх 2014 онд супер боулыг нутагтаа залж байсан юм.

ФОТО

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг