Уншиж байна ...

ХХБ “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулахад олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэгт оролцлоо

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулахад олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” өндөр түвшний хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. (2026.02.06)

Тус хэлэлцүүлгээр үндсэн таван сэдвийн хүрээнд асуудал шийдлийг хэлэлцсэнээс гуравдугаар үе нь бүхэлдээ ногоон санхүүжилт, түүний эх үүсвэрийг өргөжүүлэхтэй холбоотой байсан юм. Энэ үеэр ХХБ-ны ТУЗ-ийн дарга Рандолф Коппа “Ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж” сэдвээр илтгэл тавьж, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон “НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ЗАХ ЗЭЭЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТЭД ХӨРӨНГӨ ТАТАХ НЬ сэдвийн хүрээнд санал солилцлоо.

зураг
 

ХХБ нь урт хугацаандаа ногоон банк болох стратегийн зорилго тавин ажилладгийн хувьд цаашид ч эрчим хүчний шилжилтэд бэлэн байх, ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, эх үүсвэрийг нэмэх тал дээр анхаарч ажилласаар байна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.