Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
Өнгөрсөн оны сүүлээр нийслэл хотын иргэдийн 70 орчим хувь нь хагас коксожсон түлш хэрэглэж байсан бол нэгдүгээр сараас бүгд ийм түлш хэрэглэх болсныг албаныхан онцоллоо.
Энэ талаар Ажлын албаны дарга С.Даваасүрэн "Ус цаг уур, орчны судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар өнгөрсөн арванхоёрдугаар сарыг өмнөх оныхтой нь харьцуулахад нийслэлийн агаарын бохирдол 23 хувиар буурсан аж.
Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарыг өмнөх оныхтой харьцуулахад агаарын бохирдол 26 хувиар буурсан байна. Энэ нь зөвхөн айл, өрх, томоохон уурын зуухыг шинэчилсэнтэй холбогдуулж гарсан үр дүн аж. Харин авто тээврээс гарч байгаа агаарын бохирдолтой холбоотой ажил хийгдээгүй.
Тодруулбал манай улсад үйл ажиллагаа явуулж буй итгэмжлэгдсэн лабораторийн дүнгээр хагас коксожсон түлшийг өмнөх сайжруулсан түлштэй харьцуулахад
Өмнө нь 2019 онд сайжруулсан түлш хэрэглэж эхлэх үед манай улсад үйл ажиллагаа явуулж буй итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд эргэлзэх хүмүүс олон байсан. Тэгвэл бид гаднын оронд үйл ажиллагаа явуулдаг лабораториор шинжлүүлэхэд хоёр хариу яг таарч байсан. Үүгээр манай оронд үйл ажиллагаа явуулдаг лабораторийн шинжилгээ бодитойг харуулж байна.
Мөн хаягдал утаа буюу айл өрхүүдийн яндангаас гарч байгаа утаанд шинжилгээ хийхэд
Энэ нь авто машинаас гарч байгаа агаарын бохирдол уурын зуух, өрхийн яндангаас гарч байгаа агаарын бохирдлоос илүү өндөр хувь эзэлж байгааг харуулж байна. Бид өмнө нь агаарын бохирдолтой тэмцэх олон улсын байгууллага болон дотоодын байгууллагын хамтарсан судалгаагаар айл өрхөөс гарч байгаа агаарын бохирдол 55 хувь, уурын зуух болон станцынх 15 хувь, авто машинаас 30 орчим хувь гэж гарч байв. Тэгвэл шинэчлэгдсэн судалгаа ирэх хавар гарна. Үүгээр авто машинаас гарч байгаа агаарын бохирдлын эзлэх хувь их өндөр гарах төлөвтэй байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!