Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага хангасан Монгол Улсын иргэн Та виз мэдүүлэхээс өмнө Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас захидал авсан байх шаардлагатай.
Иймд захидал авах хүсэлтээ иргэн Та холбогдох материалыг бүрдүүлж, nomin@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээхийг ГХЯ-наас зөвлөлөө.
Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор Таны бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлэх бөгөөд дараах материалыг бүрдүүлнэ:
ГХЯ-наас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох болохыг дахин анхааруулж байна. Түүнчлэн тус захидал нь Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм гэж ГХЯ-наас мэдээллээ.
Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!