Прокурорын байгууллага 2025 онд авлига, албан тушаалын 1,811 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 69 буюу 4 хувиар өссөн байна. Нийт хэргийн 66.3 хувь нь нийслэлд, 33.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөрдөн байцаалт явуулсан 494 хэргээс 299 буюу 60.5 хувийг шүүхэд шилжүүлсэн.
Тодруулбал
Яллах дүгнэлт үйлдсэн хэрэг 4.5 хувиар, мөрдөн байцаалтын шийдвэрлэлт 3.8 хувиар тус тус өссөн байна.
Авлигын гэмт хэргийг шалгах явцад 11.8 тэрбум төгрөгийн хөрөнгө, мөнгөн гүйлгээг хязгаарлаж, 1 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна гэж Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!