Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны улирлын тоглолтууд үргэлжилж буй.
Өнөөдөр "Майами Хит" болон "Атланта Хоукс" багийн тоглолтын завсарлагаар 20 жилийн өмнө буюу 2006 онд анх удаа лигийн аварга болсон "Хит" багийн тоглогчдод хүндэтгэл үзүүлжээ.
NBA-гийн үлэмж биет төв Шакил О'Нилийг эгнээндээ нэгтгэсэн "Дөлнүүд" улиралд 52 хожиж, 30 удаа ялагдсан үзүүлэлтээр бүсийнхээ хоёрдугаарт жагссан юм. Бүсийнхээ аваргын төлөө "Чикаго Буллз", "Нью Жэрси Нэтс", "Детройт Пистонс"-ыг дараалан буулган авсан Д.Уэйд тэргүүтэй майамичууд аваргын төлөөх шигшээ цувралд "Даллас Маверикс"-ыг буулган авсан түүхтэй.
Шакийн дөрөв дэх аваргын бөгж байсан бол Д.Уэйдийн анхны түрүү нь байлаа. Шак дахин түрүүлж чадаагүй бол Уэйд хожим 2012, 2013 онд дараалан цом авчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!