Уншиж байна ...

Хятад руу импорт, худалдааны төлбөрийг 5 минутын дотор

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 0 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Олон улсын мөнгөн гуйвуулгын финтек SendMN Монгол улсад бизнес эрхлэгчдэд зориулан Хятад улс дахь өөрсдийн түншүүддээ худалдан авч буй бараа, үйлчилгээний төлбөрөө 5 минутын дотор шилжүүлэх боломжийг нээлээ.

Энэхүү үйлчилгээг Монгол улсын SendMN, Хятад улсын YeePay-тэй хамтран хүргэж байгаа бөгөөд Монголоос Хятад улс руу шилжүүлэх бизнесийн төлбөр тооцоог илүү найдвартай, ойлгомжтой, хялбар болгож Хятад улсаас тогтмол бараа үйлчилгээ авдаг бизнесүүдэд мөнгө цагаа хэмнэх, эрсдэл багатай бодит шийдэл болж байна.

SendMN-ний мөнгөн гуйвуулгын баримт нь хил гаалийн бүрдүүлэлтэд бүрэн хүлээн зөвшөөрөгддөг ба SendMN-р шилжүүлсэн төлбөрийг хүлээн авч буй Хятад түнш байгууллагууд татварын хөнгөлөлт, буцаан олголтоо авахад ямар ч асуудал чирэгдэл үүсэхгүй юм.

Уг үйлчилгээний нээлтээ тохиолдуулан SendMN компанийн зүгээс 2026 оны 02 сарын 28-ыг дуустал Хятад улс руу хийх бизнесийн гуйвуулгын шимтгэлийг 0₮ болгож, урамшуулал зарлаж байна. Та энд дарж мэдээллээ үлдээхэд манай борлуулалтын зөвлөх тантай удахгүй холбогдох болно.

Түншлэлийн талаар SendMN компанийн Гүйцэтгэх захирал Б.Төрболд:

“Бизнес эрхлэгчид Хятад дахь түншүүдтэйгээ төлбөр тооцоо хийхдээ хурд, ил тод байдал, хууль эрх зүйн нийцлийг хамгийн их чухалчилдаг. YeePay компанитай хамтран ажилласнаар бид эдгээр хэрэгцээг нэг дор шийдсэн, бодит бизнесийн шийдлийг зах зээлд нэвтрүүлж байна” хэмээн онцоллоо.

YeePay компанийн Гадаад салбар хариуцсан Ерөнхий менежер Жин Чэнь:

“SendMN бол Монголын зах зээлийг маш сайн ойлгодог, итгэл даах түнш. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол–Хятадын хоорондын бизнесийн төлбөр тооцоог илүү хурдан, найдвартай болгож, цаашлаад бүс нутгийн санхүүгийн холболтыг өргөжүүлэхийг зорьж байна” гэв.

SendMN нь 2016 оноос хойш олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг амжилттай үзүүлж буй Монголын финтек компани бөгөөд дэлхийн 170 гаруй улс руу хувь хүн болон байгууллагад зориулсан хурдан, найдвартай үйлчилгээг хүргэж байна.

YeePay компани нь 2003 онд байгуулагдсан, Хятадын зах зээлд 20 гаруй жилийн туршлагатай, олон улсын B2B төлбөрийн шийдлээрээ тэргүүлэгч байгууллага бөгөөд дэлхий даяарх бизнесүүдэд зориулсан цогц төлбөрийн үйлчилгээг үзүүлдэг.

Холбоо барих:

SendMN
Төв оффис: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 17, Централ Парк Тауэр, 7 давхар
Утас: +976 7000-0909
Имэйл: info@send.mn
Вэбсайт: send.mn

YeePay
Төв оффис: БНХАУ, Бээжин хот, Чаоян дүүрэг, Чаовай гудамж 6, Вантон Центр, D байр, 23 давхар
Утас: +86 10-57073701
Имэйл: support_global@yeepay.com
Вэбсайт: global.yeepay.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.