2026 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар манай орны нийт нутгийн 73 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Зуншлага тааруу, цас ахиу орж, хүйтэрсэн зарим аймаг, сумдын нутгаар өвөлжилт хүндэрч эхэлсэн бөгөөд малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх ажлууд голчлон хийгдэж байгаа талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлжээ.
Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр:
Өвөлжилт ихэнх нутгаар харьцангуй хэвийн, малын тарга хүчний байдал олон жилийн дунджийн орчим буюу түүнээс их байгаа юм байна.
Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирүүлсэн малын хорогдлын мэдээгээр улсын хэмжээнд 13,000 гаруй толгой мал хорогдсон байна. Үүнээс хамгийн их нь Өвөрхангай аймгийн Сант-4800, Баянгол-1970, Гучин-Ус-830, Зүүнбаян-Улаан-570, Увсын Цагаанхайрханд-590 орчим толгой мал хорогдсон мэдээтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!