"Алдар" спорт хорооны 80 жилийн ойд зориулсан урлаг, спортын цэнгүүн Монгол Бөхийн Өргөөнд боллоо.
Энэ цэнгүүний гол чимэг нь залуу хоёр арслангийн халз барилдаан байлаа. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, өдгөө 27 настай Б.Орхонбаяр, Баянхонгор аймгийн Жинст сумын бөх, 25 настай Э.Батмагнай нар хүчээ үзэв.
Уг барилдаанд Б.Орхонбаяр отгон арсланг давсан юм.
Б.Орхонбаяр нь 2019 онд улсын начин, 2021 онд улсын харцага, 2022 онд 1,024 бөх барилдахад ес давж үзүүрлэн улсын арслан цолд хүрсэн бол Э.Батмагнай 2022 онд улсын начин, өнгөрсөн жилийн наадмаар түрүүлж улсын арслан цолтой болсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!