М банк Google Pay үйлчилгээг нэвтрүүллээ
М банкны найзууд нь төлбөр тооцооны хурдан, хялбар шийдэл болох Google Pay-г нэвтрүүллээ. Ингэснээр андройд үйлдлийн системийн гар утас ашигладаг М банкны харилцагчид гар утаснаасаа нүд ирмэх зуур төлбөр тооцоогоо хийх боломжтой боллоо.
М банкны Google Pay төлбөрийн системийг нэвтрүүлэхэд дэлхийн 200 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн Visa олон улсын байгууллага хамтран ажиллалаа. Ийнхүү М банк Монгол Улсад Google Pay үйлчилгээг нэвтрүүлсэн гурав дахь арилжааны банк болж байна. М виза карт эсвэл М виза виртуал картаа Google Wallet-д холбож эхний гүйлгээгээ хийгээд ₮10,000 урамшуулал аваарай.
- Гадаад, дотоодод алинд нь ч хялбар төлбөр төлөх боломж
- Аялал, онлайн худалдан авалт гээд бүх төлбөр илүү хурдан
- Карт авч явах шаардлагагүй, зөвхөн гар утас байхад хангалттай
Төлөхөд хялбар Google Pay
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
