Уншиж байна ...

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань морин жилийн шинэ аянд хоёр орон зуузай холбон амжилттай хамтын ажиллагаатай байхыг ерөөв

М.Батчимэг, ikon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хятадын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Хятадын хаврын баярын хүлээн авалтын үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань морин жилийн шинэ аянд хоёр орон зуузай холбон амжилттай хамтын ажиллагаатай байхыг ерөөв. 

Тэрбээр өнгөрсөн хугацаанд олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, олон сорилтуудтай жил болж өнгөрсөн хэдий ч Хятад Монголын харилцаа, хамтын ажиллагаанд бодит үр дүн гарсан онцгой сайхан жил байсныг онцлов. 

Тухайлбал өнгөрсөн жил хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд: 

  • Хятад Монгол хоёр орон 70 жилийн дараа ахин хил холбосон төмөр замын бүтээн байгуулалтын ажил удахгүй ашиглалтад орох гэж байна. 
  • "Ногоон нуур 1008" айлын дахин төлөвлөлтийн орон сууцны төслийг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн. Энэхүү төслийн хүрээнд айлуудаа хурдан оруулаасай гэж хүсэж байна. 
  • Хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ онцгой ахицтай байсан гэдгийг онцлов. 

Түүнчлэн Хятад Монгол хоёр орны урд өмнө нь хэлэлцэн тохирсон томоохон ажлууд болон стратегийн харилцан холболтыг уялдуулах, дэд бүтцийн холболтыг хийж хэрэгжүүлэх гэх мэт олон ажлуудыг хурдан бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэв. 

Мөн цаашдын хоёр орны хоорондох хамтын ажиллагааны боломж өргөн буюу ард иргэдийн хоорондын харилцан ойлголцол, залуучуудын солилцоо, хөрөнгө оруулалт, эдийн засаг, соёл, аялал жуулчлал зэрэг хамтын ажиллагаанууд үр дүнтэй хэрэгжих болно гэдгийг онцоллоо. 

Элчин сайд Шэнь Миньжуаны зүгээс хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн тохиролцоо дор хамтын ажиллагаа цаашид улам амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.  

Хятад улс хөгжлийн боломжуудаа олон улс орнуудтай хуваалцахыг зорьж байгаа аж. Тэрбээр морь жил гарч байгааг их бэлгэшээж морин жилийн шинэ аянд зуузай холбосон сэтгэлд дулаан хоёр орны хамтын ажиллагаа амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэв.  

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хоёр орны удирдагчдын зорьж буй 20 тэрбумыг давсан худалдааны эргэлттэй болно гэх зорилт морин жилд биеллээ олсон амжилттай байна гэж бодож байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн энэ жил Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр зам болон уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээр эцэслэгдээд явна гэв. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг