Уншиж байна ...

Агаарын чанарыг бодит цагийн горимоор нэгтгэн харуулах agaar.gov.mn платформ албан ёсоор нээгдлээ

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нийслэл болон 21 аймгийн төвийн агаарын чанарын мэдээллийн ил тод байдал, олон нийтэд хүртээмжтэй байдлыг шинэ шатанд гаргах agaar.gov.mn нэгдсэн платформыг өнөөдөр албан ёсоор нээлээ.

Тус платформ нь Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд суурилуулсан олон улсын жишигт нийцсэн агаарын чанарын автомат станцуудын мэдээллийг бодит цагийн горимоор нэгтгэн хүргэх боломжийг бүрдүүлж байна. Агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2.5, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үндсэн үзүүлэлтүүдийг MAMIS программын тусламжтайгаар боловсруулж, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэж байгаа нь платформын гол онцлог юм.

Энэхүү ажил нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацтай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийн хүрээнд хийгдэж байна.

Платформ нээгдсэнээр:

  • Иргэд агаарын чанарын мэдээллийг бодит цагт авах,
  • Судалгаа, төлөвлөлт, бодлого, шийдвэрийг өгөгдөлд суурилж гаргах,
  • Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг шинжлэх ухаанд тулгуурлан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна гэж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг