Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Түргэн тусламжийн машин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйн улмаас тойрч явах зэрэг хүндрэлүүд гардаг. Иймд нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтэрдэг болгох талаар Эрүүл мэндийн сайдын чиглэл гараад байсан юм.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 түргэний машин өдрийн 3 ээлжээр дуудлагад явж байгаа ба 125 жолооч, 175 эмч ажиллаж байгаа аж.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд “Манай 103 дугаарт өдөрт дунджаар 1300-1500 дуудлага ирдэг. 2025 онд 445,827 дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын тоо жилд 10 хувиар нэмэгдэж байна” гэснийг НИТХ-аас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!