Нийт нутгийн 87 хувьд цастай байна

М.Батчимэг, ikon.mn
2026 оны 1 сарын 23
IKON.MN
Зураг зураг
ЦУОШГ

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 87 хувьд цастай байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Мандал, Хушаатад 31-45 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн байна.