Оюутан байхдаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэй хэргийн талаар болон уг хэрэгт холбоотой ангийнхныхаа зургийг сошиалаар дэлгэж, улмаар хэвлэл мэдээллийн байгууллагад хандаад буй. Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас "Шалгаж байгаа" гэдгээс өөр хариулт, тайлбар гаргаагүй байна.
Харин прокурорын байгууллагаас дараах мэдээллийг өглөө.
"Иргэн Н.Ш нь 2020 оны арванхоёрдугаар сард цагдаагийн байгууллагад “2011 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлсэн” гэдэг гомдол гаргасан. Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчөөс хоёр удаа хэргийг хаах саналтай тус прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад бодит байдлыг тогтоогоогүй, хэргийг хаах үндэслэлгүй гэж үзэн 2025 оны тавдугаар сард мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" хэмээн мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!