ФОТО: Хүчит шонхор захад хонины ууц хамгийн үнэтэй нь ₮750,000, үхрийн өвчүү ₮560,000 байна
Билгийн тооллын 17 дугаар жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н 2026 оны хоёрдугаар сарын 18-ны Лхагва гарагт тохионо.
Цагаан сараар элбэг хангалуун, идээ шүүс өнгөтэй байх нь тухайн жилийнхээ өнгийг харуулдаг хэмээн билэгддэг учир айл бүр ууц, өвчүү сонгохдоо ихээхэн ач холбогдол өгдөг.
Сар шинийн баярын ширээнд хүндтэй байр эзэлдэг хонины ууц, үхрийн өвчүү болон бууз баншны махны үнийн талаар сурвалжлахаар Хүчит шонхор худалдааны төвийг зорив.
Хүчит шонхор зах дээр хоёр төрлийн махны худалдаа байдаг. Тэмдэглэлт баяр ёслолын үеэр захын гадна талбайд малчид, наймаачид ачааны машины тэвш, бүхээгээс хонь ямааны махыг гулуузаар, үхэр адууны махыг өрөөл эсвэл хаа гуяар нь тухайн өдрийн ханшаас арай хямдаар худалдаалдаг.
Харин худалдааны төвийн хашаан доторх битүү захад махыг ангилж, жижиглэнгээр зардаг. Энэ нь гадаах худалдаанаас арай үнэтэй.
Захын гадна талбайн махны ханш:
Баярын ширээн дээр тавих хонины ууц 350-750 мянган төгрөг орчимд худалдаалагдаж байна
- Хонины гулууз мах килограмм нь 13,800 төгрөг. Гулууз нь 18-25 кг орчим байх бөгөөд 248-345 мянган төгрөг болно.
- Баярын ширээн дээр тавих хонины ууц 350-750 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
Үхрийн өвчүүг 441-567 мянган төгрөгөөр худалдан авна
- Үхрийн гуя килограмм нь 18,800 төгрөг.
- Үхрийн цул мах килограмм нь 24,000-27,000 төгрөг
- Үхрийн өвчүү килограмм нь 21,000 төгрөг. Ойролцоогоор 20-27 кг-тай бөгөөд 441-567 мянган төгрөгөөр худалдан авахаар байна.
- Ямааны мах, ястай килограмм нь 12,500 төгрөг. Гулуузаар нь авбал 16-22 кг орчим болох аж.
Заалны худалдааны ханш:
Үхрийн хавирга килограмм нь 22,000-24,000 төгрөгөөр зарагдаж байна
- Үхрийн хавирга килограмм нь 22,000-24,000 төгрөг,
- Үхрийн сээр килограмм нь 25,000 төгрөг,
- Үхрийн цул мах килограмм нь 27,000 төгрөг,
- Үхрийн ястай мах килограмм нь 25,000 төгрөг,
- Адууны цул мах килограмм нь 14,000 төгрөг,
- Адууны сээр, хавирга килограмм нь 14,500 төгрөг.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!









