Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-нд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт эрүүл мэнд, гааль, цагдаа болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл, судлаач эрдэмтэд оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.
Сүүлийн есөн жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 311,000 орчим гэмт хэрэг бүртгэгдсэний 2,100 нь хар тамхитай холбоотой байжээ. Энэхүү 2,100 гэмт хэрэгт 2,422 холбогдогч бүртгэгдсэн байна.
Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан 2,422 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл:
Түүнчлэн
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тодорхойлолтоос үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний ангилалд бүх төрлийн сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хамааруулж ойлгоно.
Энэ дотроо донтох эмгэгтэй хүмүүс нь сэтгэцийн өвчний ангилалд багтдаг учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн харилцааг зохицуулсан бодлогод энэ төрлийн өвчинтэй хүмүүсийг оруулах шаардлагатай болж байгааг “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж байгаа Сэтгэц-нийгмийн сэргээн засах төвийн зохицуулагч Б.Түмэндэмбэрэл хэлж байлаа.
Харин хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Зөрчлийн хуулиар шийтгэгдэж байгаа хүн энэ төрлийн гэмт хэргийг дахиад үйлдвэл Эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт орж байна. Ял шийтгэл нь зөөлдөж байна.
Мөн зарим төрлийн бодисын хэмжээнээс хамаарч ял шийтгэлийн бодлого харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл нэг грамм, 10 грамм, 10 килограмм бүгд өөр. Энэ бодлогын хүрээнд олон улс дахь Эрүүгийн хууль тогтоомжийн харьцуулсан судалгааг хийж, ял шийтгэлийн бодлогыг бодисын хэмжээтэй дүйцүүлж өөрчлөхөөр шинэ хуулийн төсөлд оруулж байгаа. Одоо манай хуульд ийм бодлого байдаггүй.
Хятадад нэг кг хар тамхи зөөвөрлөсөн хүн бүх насаараа хоригдсон жишиг бий. Энэ мэтчилэн хэр хэмжээнээс хамаарч харилцан адилгүй ялын бодлоготой байдаг" гэлээ.
ХУУЛИЙН ТӨСӨЛ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим зохицуулалтыг тоймлон хүргэж байна.
Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйл. Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах
1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дагалдах хуулийн төсөл:
20.25 дугаар зүйл, 20.27 дугаар зүйл. Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг тарималжуулах, хууль бусаар түүх
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг тарималжуулсан, эсхүл хууль бусаар түүсэн бол
Нэмсэн хүндрүүлэх шинж: 500-3,000 ширхгээр тарималжуулж, эсхүл хууль бусаар түүсэн бол 2 жил-8 жил
Нэмсэн хүндрүүлэх шинж: 3,000-аас дээш ширхгээр тарималжуулж, эсхүл хууль бусаар түүсэн бол 5 жил-12 жил
Хуулийн төслийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дагалдах хуулийн төсөл:
20.20 дугаар зүйл. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хэрэглэж мансуурах
Эрүүгийн хуулийн тусгай анги 16.2 дугаар зүйл. Хүүхдийг согтуулах, мансуурах, донтох байдалд татан оруулах:
Хүүхдийг байнгын мансуурах, эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий байдалд татан оруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. (2-8 жил)
Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн гарчиг болон нэг дэх хэсгийн “мансуурах” гэснийг хасна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!