ХААН Банк бизнес эрхлэгч, тэтгэврийн насны ахмадуудын бизнесийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай санхүүжилт олгох зорилгоор “Ахмадын бизнесийг дэмжих зээл” олгож эхэллээ.
Бизнес эрхлэгч ахмадууд энэхүү зээлийг авахыг хүсвэл тухайн бизнесийг сүүлийн 3 сараас доошгүй хугацаанд эрхэлсэн гэдгээ нотлон барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 36 хүртэлх сараар, тэтгэврийн орлогын 100 хувиар тооцуулан зээлээ авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
“Ахмадын бизнесийг дэмжих зээл”-ийн хувьд жилийн хүү нь 17.4% (сарын хүү 1.45%) бөгөөд бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцах боломжтой.
Бизнес эрхлэгч ахмадууд та бүхэн Улаанбаатар хот болон орон нутгийн ХААН Банкны бүх салбар нэгж, ХААН Банкны жижиг дунд бизнесийг дэмжих “Бизнес төв”-үүдэд хандан зээлээ судлуулан авах боломжтой. Ахмадын бизнесийн зээлийн хувьд хагас жилд 1 удаа нэмэлт зээл авах боломжтойг анхаарна уу.
ХААН Банк нь 2026 оны 1-р сарын 2-ны өдрөөс нийт тэтгэвэр авагч харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээ, хүсэлтэд үндэслэн тэтгэврийн зээлийнхээ хүүг бууруулж, хугацааг уртасгаад байгаа билээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!