Уншиж байна ...

Нэгдүгээр сарын 22-нд цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд

Г.Мөрөн, iKon.mn
17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны нэгдүгээр сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас танилцуулав.

Мөн эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу нэг цагаас нэг цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна. Гэхдээ нийслэлийн эрчим хүчний хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан зарласан зарим цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа гэв.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг