Уншиж байна ...

Нэгдүгээр сарын 24-нийг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгдүгээр сарын 24-нийг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун байна. 

2026 оны 01-р сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 

  • 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно.

Салхи: 

Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

  • Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27...-32 градус,
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -21...-26 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.