Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр буюу 2026 оны 01-р сарын 21-ний Лхагва гарагт цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлуудын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс мэдээллээ.
Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байгаа юм байна.
Эрчим хүчний системийн ТАСРАЛТГҮЙ, НАЙДВАРТАЙ байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалав.
Эрчим хүчний эх үүсвэрт үүссэн техникийн гэмтэл, хүндрэлийг сэргээхээр хүндрүүлсэн нөхцөлд ажиллаж буй эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнууд болон салбарын нөхцөл байдлыг бодитоор хүлээн авч ойлгон, ТОГ-оо тохируулж буй хүн бүрд талархал илэрхийлье гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!