Уншиж байна ...

Нийслэлийн ЕБС-ийн ахлах ангийнхан ирэх долоо хоногт цахимаар хичээллэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан ирэх долоо хоногт буюу 2026 оны нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд цахимаар хичээллэнэ. 

Харин аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан энэ долоо хоногт цахим хэлбэрээр хичээллэж буй. 

Боловсролын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалд аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан 2025-2026 оны хичээлийн жилийн 20 дахь долоо хоногт, нийслэлийн ахлах ангийнхан 21 дэх долоо хоногт цахимаар хичээллэнэ хэмээн заасны дагуу ийнхүү хичээллэж байгаа юм. 

Уг тушаалд ахлах ангийн цахим хичээл, сургалтын үйл ажиллагааны зорилго нь суралцагчдад цахим технологийн тусламжтайгаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бие даан суралцах, цахим технологийн зөв, зохистой хэрэглээг хэвшүүлэхэд чиглэнэ хэмээн тусгажээ.