Халдварт өвчин гэдэг өнгөрсөн зууны туршид дэлхий даяар хүүхдийн эндэгдлийн гол шалтгаануудын нэг байсаар ирсэн. Үр дүнтэй эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргагүйн улмаас 18-р зууны сүүл хүртэл улаанбурхан, цэцэг, сахуу, татран зэрэг өвчин олон сая хүний амийг авч оддог байв. 1796 онд анхны вакцин хийгдсэнээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга бий болж, анагаах ухаанд бодит өөрчлөлт эхэлсэн гэж үздэг.
Мөн вакцины өргөн хэрэглээний үр дүнд цагаанцэцэг өвчин бүрэн устаж, халдварт саа, улаанбурхан зэрэг өвчний тархалт олон бүс нутагт эрс буурчээ.
Ийм нөхцөлд улс орон бүр хүүхдийг халдварт өвчнөөс хамгаалах зорилгоор дархлаажуулалтын товлол боловсруулж, нас насанд тохирсон вакцинуудыг хэрэгжүүлдэг. Гэвч эдгээр товлол нь улс бүрийн өвчлөлийн нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээ, эрүүл мэндийн тогтолцооноос шалтгаалан ялгаатай байдаг.
Тэгвэл Монгол Улс болон АНУ-ын хүүхдийн дархлаажуулалтын товлолд ямар вакцинууд багтдаг, эдгээр нь ямар өвчнөөс сэргийлдэг талаар харьцуулан хүргэе.
Засгийн газрын 2023 оны 427 дугаар тогтоолоор батлагдсан “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол”-ын дагуу манай улсад хүүхдийг төрмөгцөөс эхлэн 15 нас хүртэл 10 гаруй өвчнөөс сэргийлэх 9 төрлийн вакциныг үе шаттайгаар, үнэ төлбөргүй хийдэг. Үүнд:
График №1: Монгол Улсын хүн амд хийх дархлаажуулалтын үндэсний товлол
АНУ-ын хувьд 2026 оноос эхлэн заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолдоо өөрчлөлт оруулан шинэ журам мөрдөж эхэлсэн ба уг товлолын хүрээнд 10 гаруй өвчнөөс сэргийлэх 8 төрлийн вакциныг бүх хүүхдэд заавал хийх, 6 төрлийн вакциныг өвчлөх магадлалтай өндөр эрсдэл бүхий хүүхдүүдэд хийх, мөн 8 төрлийн вакциныг эцэг, эх эмчтэй зөвлөлдсөний эцэст хийлгэх эсэхээ шийдэх зэргээр ангилж өгсөн байна.
Эдгээр вакцинд хамрагдаж байгаагүй, эрсдэлт бүлгийн, уг өвчнөөр халдварлагдаж байсан, эсвэл өвчний эрсдэлт бүс нутагт амьдардаг, эрсдэлт бүс нутгаар зорчиж байсан эхээс төрсөн зэрэг хүүхдүүдийг өндөр эрсдэлт бүлэгт хамруулж амьсгалын замын синцитиал вирус, гепатитын B, менингококкын ACWY болон B, гепатитын А, халуун хумхаагийн эсрэг вакциныг хийдэг байна.
Мөн эмч эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр ротавирус, КОВИД-19, гепатитын B, гепатитын А, менингококкын ACWY болон B, томуугийн вакцинуудыг хүүхдийг дөнгөж төрснөөс эхлэн 17 нас хүртэл хийх аж.
График №2: АНУ-ын хүн амд хийх дархлаажуулалтын товлол /заавал хийх/
Уушги болон бусад эрхтнийг (тархи, яс, бөөр гэх мэт) гэмтээдэг нянгийн халдварт өвчин. Халдвартай хүн ханиах, найтаах үед агаараар тархана. Хүндрэл: Уушгины хүнд гэмтэл, цусаар ханиах, тархи нугасны сүрьеэ, яс үеийн гэмтэл, эрхтний дутагдал, үхэл. Ялангуяа нярайд онцгой аюултай.
Нянгийн ялгаруулдаг хороос үүдэлтэй, хамар, хоолой, зарим тохиолдолд арьсыг гэмтээдэг өвчин. Хүндрэл: Зүрхний булчингийн хаван, зүрхний дутагдал, ухаан алдалт, саажилт, үхэл.
Хөрс, тоос шороонд байдаг нянгийн үрэнцрээр үүсгэгдсэн тархи, мэдрэлийн нянгийн халдвар. Шарх, гэмтсэн арьсаар дамжин биед нэвтэрдэг. Хүндрэл: Таталт, яс хугарах, амьсгалахад хүндрэлтэй болох, үхэл.
Уушги, амьсгалын замыг гэмтээдэг халдварт нянгийн өвчин. Агаараар болон шууд хавьтлаар тархана. Хүндрэл: Уушгины хатгалгаа, үхэл. Ялангуяа нярайд маш аюултай.
Уушги, тархи, нугас, цусыг гэмтээдэг халдварт нянгийн өвчин; агаараар болон шууд хавьтлаар тархана. Хүндрэл: Халдварласан эрхтнээс хамааран тархины гэмтэл, сонсгол алдалт, гар эсвэл хөлөө алдах, үхэл.
Чих, хамар нармай, уушги, цусыг гэмтээдэг нянгийн халдвар; шүлс, цэр зэрэг амьсгалын дуслаар дамжина. Хүндрэл: Уушгины хатгалгаа, цусны халдвар, тархи нугасны салст бүрхүүлийн халдвар, үхэл.
Мэдрэл, тархийг гэмтээдэг вирусийн халдвар; бохир гар, хоол хүнс, ус болон агаараар тархана. Хүндрэл: Саажилт, үхэл.
Өндөр халуурах, ханиалгах, нүд улайх, нус гоожих, тууралт үүсгэдэг вирусийн халдвар. Агаараар болон шууд хавьтлаар тархана. Хүндрэл: Тархины хаван, уушгины хатгалгаа, үхэл.
Халуурах, ядрах, хацар болон эрүүний доор хавагнах шинжтэй вирусийн халдвар. Хүндрэл: Тархины хаван, төмсөг эсвэл өндгөвч хавагнах, сонсгол алдалт, үхэл.
Хөнгөн халуурах, хоолой өвдөх, тууралт үүсгэдэг вирусийн халдвар. Хүндрэл: Жирэмсэн үед маш аюултай — зулбах, амьгүй төрөлт, дутуу төрөлт, хүнд төрөлхийн гажиг үүсгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!