Уншиж байна ...

О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүдийн гарын үсэг 32-т хүрсэн. Бидний шаардлага хэвээр байгаа

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сэтгүүлчид Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг цуглуулж байсан талаар нь тодрууллаа.

Энэ асуултад АН-ын дарга О.Цогтгэрэл “УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг оны төгсгөлд илэрхийлж, гарын үсэг цуглуулсан.

Гарын үсгийн тоо өргөн барих хэмжээнд хүрсэн. Бидний шаардлага хэвээр байгаа.

Засгийн газрыг огцруулна гэдэг нь хоёр үе шаттай процесс. Нэгдүгээрт, өргөн барьж хэлэлцүүлэх хэмжээний буюу 32-оос дээш гишүүний гарын үсэг цугларах ёстой. Хоёрдугаарт, УИХ-аас хэлэлцэх үед 64-өөс дээш кнопоор огцрох ёстой.

Бид шаардлагаа үр дүнд хүргэж Засгийн газрыг огцруулах ёстой гэж үзэж байгаа. 32 гарын үсэг бүрдсэн ч огцруулахын тулд нийт 64-өөс дээш гарын үсэг шаардлагатай.

Засгийн газрыг огцруулах нь бидний гол зорилго биш. Гол нь Засгийн газар алдаатай бодлогоо засах ёстой.

Оны төгсгөлд чуулган завсарлах үеэр гишүүдийн ирц хангалтгүй байсан. Нөгөө талаас ажлын хэсэг байгуулагдаад шийдэл гаргаж ажиллая гэсэн учраас хаврын чуулганаар асуудлаа тавья гэж үзсэн.

Бидний зарчмын байр суурь хэвээр гэдгийг хэлье” гэдэг хариулт өглөө.