Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр (2026.01.13) Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.
Уг барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон долоо даван түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий зургаа даван үзүүрлэсэн.
Харин их шөвгийн дөрөвт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Дорнын Хүчтэн" дэвжээ, "Аврагч" спорт хорооны бөх улсын заан Д.Анар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх улсын харцага Б.Зоригтбаатар нар шалгарсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!