Уншиж байна ...

ФОТО: Шинээр эрх авсан 82 өмгөөлөгч өнөөдөр тангаргаа өргөж, үнэмлэхээ гардан авлаа

Г.Мөрөн, iKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулсан 2025 оны Өмгөөлөгчийн шалгалтад тэнцэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах хүсэлт ирүүлсэн хуульчдад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн А/01 дугаар тушаалаар Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгож, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэн тус Холбооны гишүүнээр элсүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шинээр эрх авсан 82 өмгөөлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хэлэлцүүлгийн танхимд зохион байгууллаа.

Мөн энэ үеэр “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэлд Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос хүндэтгэл үзүүлсэн бөгөөд академичийн зүгээс шинэ өмгөөлөгчдөд хандан үнэт сургамжийн үгээ хэллээ.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд хүндэт зочноор УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, Нийслэлийн зөвлөлийн дарга Б.Солонго нар оролцсон бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ, Р.Булгамаа нар шинэ өмгөөлөгчдөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, үнэмлэхийг гардуулан өгч баяр хүргэлээ гэж Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос мэдээлэв.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг