Уншиж байна ...

16 настай охиныг хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

Б.Бадамгарав, IKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

16 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж байна. 

Урьдчилсан хэлэлцүүлгийн нээлтийг олон нийтэд шууд дамжуулсны дараа хаалттай үргэлжилж байгаа юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар шүүхээс "Урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагч нарын гэм буруугийн асуудал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хянан хэлэлцэхгүй. Харин яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх үү эсвэл прокурорт буцаах уу гэдгийг шийднэ. Уг урьдчилан хэлэлцүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2.1-т заасны дагуу хаалттай явагдаж байгаа" гэж тайлбарлалаа.

Уг хэрэгт холбогдох урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь 2025 оны есдүгээр сарын 17-нд тус шүүхэд болж, шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан гэх үндэслэлээр яллагдагч нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байв.
ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг