Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй дэлгэж эхэллээ.
Тодруулбал шилдэг бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейн их танхимд нэгдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт сонирхсон бүхэнд нээлттэй байх юм.
Жил бүр зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол энэ сарын 15-нд болох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!