Түргэн тусламжийн машиныг нийслэлийн бүх хотхонд саадгүй нэвтрүүлдэг болгох үүрэг өгөв
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn
Түргэн тусламжийнхан дуудлагын дагуу очиход хотхон, хорооллуудын хаалтаар нэвтэрч чадахгүй цаг алдах, эмч үзлэг хийх хугацаанд зогсох газаргүй болдог зэрэг нь тун хүндрэлтэй байгааг Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн жолооч, эмч нар Эрүүл мэндийн сайдтай уулзах үеэрээ хэллээ.
Иймд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтрэх, түргэний машины тусдаа зогсоолтой болгох асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатарт үүрэг болгов.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 түргэний машин өдрийн гурван ээлжээр дуудлагад явж байгаа ба 125 жолооч, 175 эмч ажиллаж байна.
https://www.facebook.com/reel/4281891438749677
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

