ФОТО: Эмэгтэй Үндэсний дээд лигийн улирлын шилдгүүд тодорлоо
Монголын Сагсан бөмбөгийн холбооны (МСБХ)-ны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын эмэгтэй шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ М Банк арена-д өнөөдөр боллоо.
Өнөөдрийн арга хэмжээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, Үндэсний дээд лигийн багуудын төлөөлөл оролцлоо.
Улирлын үнэ цэнтэй тоглогч: Улаанбаатар Амазонс багийн тоглогч Б.Болор-Эрдэнэ
Б.Болор-Эрдэнэ нь эмэгтэй Үндэсний дээд лигийн энэ улирлын 15 тоглолтод оролцохдоо 14.8 оноо 9.3 самбар 2.0 оновчтой дамжуулалт 1.0 хаалт 1.4 бөмбөг таслалт 52% довтолгооны гүйцэтгэлтэй тоглосон байна.
Улирлын шилдэг дасгалжуулагч: Улаанбаатар Амазонс багийн ахлах дасгалжуулагч Хавиер Гарсия
Хавиер Гарсия нь Эмэгтэй Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улиралд багаа дасгалжуулан оролцохдоо 15 тоглолтод 15 хожил байгуулж 100 хувийн амжилт үзүүлжээ.
Улирлын шилдэг гадаад тоглогч: Аравт багийн тоглогч Жаклин Карман
Жаклин Карман нь эмэгтэй Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын 15 тоглолтод оролцохдоо 25.9 оноо 5.3 самбар 1.9 оновчтой дамжуулалт 2.6 бөмбөг тасалжээ.
Улирлын шилдэг шинэ залуу тоглогч: АОДЭ Винкс багийн тоглогч Н.Алтай
Н.Алтай нь эмэгтэй Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын 15 тоглолтод оролцохдоо 7.8 оноо 3.2 самбар 0.5 хаалт 0.4 бөмбөг таслалт гэсэн статистикийг үзүүлжээ.
Улирлын шилдэг хамгаалан тоглогч: Пайретс багийн тоглогч Т.Үлэмж
Тэрбээр Эмэгтэй Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын 15 тоглолтод оролцохдоо 12.3 оноо 10.2 самбар 1.9 оновчтой дамжуулалт 0.8 хаалт 1.3 бөмбөг таслалт 50% довтолгооны гүйцэтгэл үзүүлжээ.
Улирлын шилдэг 6 Дахь тоглогч: Этүгэн Ирвэсүүд багийн тоглогч М.Даваахүү
М.Даваахүү нь Эмэгтэй Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын 9 тоглолтод сэлгээнээс оролцохдоо 3.4 оноо 4.2 самбар 1.2 бөмбөг таслалт 42% довтолгооны гүйцэтгэжээ.
Улирлын шилдэг амжилт нь ахисан тоглогч: Пайретс багийн тоглогч М.Булбул
Тэрбээр энэ улиралд 15 тоглолтод оролцохдоо 13.9 оноо 5.2 самбар 4.0 оновчтой дамжуулалт 3.2 бөмбөг таслалт 42% довтолгооны гүйцэтгэсэн байна.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

