Эрүүл Мэндийн Яам /ЭМЯ/-наас дараах СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ гаргасан байна.
"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
“NESTLÉ” групп компаниас нялхсын сүүн тэжээлийн зарим бүтээгдэхүүнд Bacillus cereus нянгийн цереулид хэмээх хорт бодис агуулагдах эрсдэлтэй байж болзошгүй гэж үзсэн байна.
Үүнтэй холбогдуулан тус компаниас 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн нялх хүүхдийн 4 нэр төрлийн сүүн тэжээлийн тодорхой тооны бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээг авсан. Үүнд:
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс, оронд дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!