Уншиж байна ...

АҮЭБЯ: Оросын есөн компани болон БНХАУ-ын Петрочайнагаас автобензин авах гэрээгээ хийсэн

М.Батчимэг, ikon.mn
2026 оны 1 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн оны сүүлээр автобензиний нийлүүлэлт нэмэгдэж өнөөдрийн байдлаар хөдөө орон нутаг болон Улаанбаатарт хэвийн түвшинд хүрсэн гэдгийг АҮЭБ-наас мэдээллээ. 

2025 онд сард 75-83 мянган тонн АИ-92 бензинийг захиалж авч байсан бол энэ сард 136,470 тн АИ92, АИ95, 148,090 тн энгийн түлш Оросын есөн компани болон БНХАУ-ын Петрочайна компаниас авах гэрээгээ баталгаажуулаад байгаа аж. 

Нэгдүгээр сарын 8-ны байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд боомтоор нийт 35,352 тн АИ92 автобензин, 39,896 тн Евро 5 дизелийн түлш Монгол улсын хилээр орж ирсэн байгаа аж.

1, 2-р сард автобензиний хомсдол үүсэхгүй гэв.