Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Төрийн ордны Сүхбаатар танхимд "Спортоор тогтмол хичээллэе" сэдэвт хэлэлцүүлэг болсон юм.
Энэ үеэр "Шунхлай Холдинг" компанийн олон нийттэй харилцах албаны захирал А.Баярбат "Улаанбаатар Арена" төслийг Улсын Их Хурал (УИХ)-ын харьяа Соёл, спорт, залуучуудын дэд хорооны гишүүдэд танилцуулсан.
Тэгвэл өнөөдөр Засгийн Газрын ээлжит хурлаар уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.
Улмаар төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа.
Уг төслийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт барихаар төлөвлөсөн аж. Тус газрын зарим хэсгийг чөлөөлөх шаардлагатай байгааг А.Баярбат танилцуулагдаа онцолсон.
"Шунхлай Холдинг" компанийн хувьд сагсан бөмбөгийн Дээд лигийн "SG Apes", волейболын Дээд лигийн "SG Hawks" багийн хувьцаа эзэмшдэг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!