Уншиж байна ...

Голомт банк Triple Jump байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлж, урт хугацаат санхүүжилтийг амжилттай татлаа

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 12 цаг 47 минут
Сурталчилгаа

Голомт банк олон улсад нэр хүндтэй, томоохон хөрөнгө оруулалтын сан болох Triple Jump байгууллагаас 5.8 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ. Уг санхүүжилт нь Голомт банкны бичил, жижиг, дунд бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн аж ахуй, худалдаа, үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэх юм. Дэлхийд нэр хүндтэй хөрөнгө оруулалтын сангийн өндөр шалгуур үзүүлэлтийг хангаж, санхүүжилт татсан нь Голомт банкны олон улс дахь нэр хүндийг илтгэн харуулж байна.

зураг
 

Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийн мэдлэг, мэдээлэл, чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж, бизнесийн орчныг сайжруулахад бодит хувь нэмэр оруулсаар ирсэн. Тухайлбал, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох “Women Owned” тохирлын тэмдгийг 2023 онд зах зээлд нэвтрүүлсэн. Энэ хүрээнд мэдээлэл, зөвлөмж өгөхийн зэрэгцээ сургалтуудыг тогтмол зохион байгуулсаар байна.

Үүний зэрэгцээ жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь зөвлөн дэмжих зорилготой “Менторшип” хөтөлбөрийг 2022 онд санаачилж, бизнесийн туршлагатай манлайлагчидтай холбох замаар практик мэдлэг олгох хөтөлбөрийг 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлээд байна. Түүнчлэн бизнесийн салбарын манлайлагч, шийдвэр гаргагчдад зориулан жил бүр  “Business Conference” арга хэмжээг зохион байгуулж, зах зээлийн чиг хандлага, бизнесийн хөгжлийн шинэ шийдэл, салбарын бодлогын асуудлаар өргөн хүрээний хэлэлцүүлгүүдийг зохион байгуулдаг бөгөөд уг арга хэмжээгээр дамжуулан бизнесээ хэрхэн өргөжүүлэх, дижитал шилжилттэй хэрхэн хөл нийлүүлэн алхах, бусад тэргүүн туршлагуудыг хуваалцдаг уламжлалтай.

Голомт банк дижитал төлбөрийн шийдлүүд (Apple Pay, WeChat Pay, Alipay)-ийн талаар мэдээллийн өдөрлөг зохион байгуулах замаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дижитал шилжилтийг бодитоор дэмжин ажиллаж байна.

Та бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Дэлхийн жишиг Монголын банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.