Уншиж байна ...

Ерөнхий сайд нутгийн бөхөө магтахдаа бусдыг "допингтой" хэмээн цоллов

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 10 цаг 16 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Баянхонгор аймгийн Нутгийн зөвлөлийнхөө шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцохдоо өнгөрсөн жилийн наадмын талаар ярьсан нь олны анхаарлыг татав. 

Тэрбээр энэ үеэр "Монголын заяа их. Халхын заяа их. Манай Э.Батмагнай арсланг давахад монгол даяараа өндийсөн. Нутгийн уул, ус өндийсөн. Энэ бол үнэхээр сэтгэл огшим үе байсан. Тэр бөх нь допингтой бөх байсан байна лээ. Допингтой бөхийг допингтой нь хамт ялсан. Монголын улс төрд ч бас допингтой нь хамт ялна" гэв.

Улсын арслан Э.Батмагнай өнгөрсөн наадмын үзүүр, түрүүнд аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг давсан билээ. Харамсалтай нь Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат залуу хүчтэнээс допингийн төрлийн хориотой бодис илэрсэн юм.

Н.Өсөхбаяр энэ асуудлаар хуулийн байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргасан. Тэгвэл Ерөнхий сайдын хэлсэн үгний талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Монгол Улсын эрхэм Ерөнхий сайд Монголын үндэсний өв соёл эв нэгдлийн бэлгэдэл болох үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхаж увайгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна. Монголын ард түмэн үнэн худлыг ялгах нүдтэй. Үнэн хэзээд ялна” гэжээ.