ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

2026-2027 оны Фулбрайтын Англи Хэлний Туслах багшийн Хөтөлбөрт Өргөдлийн материал авч эхэллээ

Г.Мөрөн, iKon.mn
2026 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Элчин Сайдын Яамнаас 2026-2027 оны Фулбрайтын Англи хэлний туслах багшийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой их дээд сургууль, МСҮТ болон коллежуудаас өргөдлийн материал хүлээн авч эхэллээ.

АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчооноос хэрэгжүүлдэг Фулбрайтын Англи хэлний туслах багшийн (АХТБ) хөтөлбөр нь 1949 оноос Фулбрайтын Америк оюутнуудын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн. 

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь:

  • Төрөлх хэл нь Англи туслах багшийн тусламжтайгаар хөтөлбөр хэрэгжиж буй орон дахь Англи хэлний сургалтыг соёлын ойлголттой уялдуулах, баяжуулах
  • Мэргэжлийн болон хувийн чадвараа хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хөгжих боломжуудаар хангах
  • АХТБ-аар дамжуулан соёл хоорондын харилцааг нэмэгдүүлэх юм.

Хөтөлбөр жилд нэг удаа зарлагдаж, 6-8 их дээд сургууль, МСҮТ эсвэл политехник коллежтой хамтран ажилладаг.

 

Эх сурвалж: АНУ-ын Элчин Сайдын Яам