ЖАГСААЛТ: Энэ онд Улаанбаатарт шинээр баригдах болон засвар хийх авто замууд, тэдгээрийн төсөвт өртөг
Энэ онд нийслэлийн хэмжээнд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барих бол таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийхээр төлөвлөжээ. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэх юм байна.
Харин хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 километр гэрэлтүүлэг хийх аж.
Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хүрээнд:
- Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, тэмдэг, тоноглолын засвар арчлалтын ажил
- Авто замын тэмдэглэл
- Нийтийн тээврийн хэрэгслийн тусгай эгнээний өнгөт хучилт
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ээлтэй орчин бүрдүүлэх ажил
- Сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил
- Борооны ус зайлуулах шугам
- Худгийн засвар, өргөтгөлийн ажлыг тус тус гүйцэтгэхээр энэ оны нийслэлийн төсөвт зардлыг тусгажээ.
Эдгээр бүтээн байгуулалтад Замын сангаас 227.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Нийслэлийн 2026 төсвийн дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНД дарж үзэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

