Уншиж байна ...

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд хүн амины ноцтой хэрэг гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2026 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай эмэгтэй М, дөрвөн настай эмэгтэй А, гурван настай эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдсаны улмаас М, дөрвөн настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн гурван настай эмэгтэй А-н биеийн байдал хүндэвтэр эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Тухайн хэргийг үйлдсэн этгээд хажуу хөрш нь байж болзошгүй гэж хэргийн мэдээлэлд авагдсан байна.