Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Пунцагийн Золзаяаг сонгожээ
iKon.MN
Зургийг шууд дамжуулалтаас авав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох зөвлөлийн хуралдаан өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт (2026.01.02) болж, гишүүн Пунцагийн Золзаяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгожээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шүүхийн шинэтгэлийн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж, бодитой ахиц дэвшил гаргаж ажиллахаа илэрхийлсэн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно. Ерөнхий зөвлөлийн даргын сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор даргыг сонгоно.” гэж заасан байдаг аж.
Эх сурвалж: Шүүхийн Ерөнхий Зөвлөл
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

