Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний батлагдсан есөн тохиолдол бүртгэгдээд байгааг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас мэдээллээ.
Мөн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-ийн Эрчимт эмчилгээний тасагт улаанбурхан өвчний улмаас таван хүүхэд эмчлүүлж байна.
ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч М.Ууганчимэг "Бага насны, ялангуяа ой хүрээгүй болон вакцинд хамрагдаагүй хүүхэд хүнд өвддөг тул улаанбурханы вакцинд хүүхдүүдээ хамруулахыг хүсье.
Томуугийн улирал үргэлжилж байгаа энэ үед олон нийтийн газраар бага насны хүүхдээ бүү авч яваарай. Мөн өөрсдөө гадуур явахдаа амны хаалт сайн зүүх, гаднаас орж ирэхдээ гараа зөв угаах зэргээр эрүүл ахуйн дэглэмээ баримталж, хүүхдүүдээ халдвараас хамгаалаарай. Улаанбурхан бол вакцинаар сэргийлэгддэг өвчин. Иймд товлолт хугацаанд вакциныг нь заавал хийлгээрэй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!