АҮЭБЯ: 2026 оны нэгдүгээр сарын 1-2-нд нийт 2,032 тонн АИ-92 автобензин, 8,857 тонн дизель түлш орж ирсэн
2026 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байгааг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ) мэдээлэв.
Үүнээс АИ-92 автобензин 144 вагон буюу 8,640 тонн, АИ-95 автобензин 5 вагон буюу 300 тонн, ТС-1 онгоцны түлш 44 вагон буюу 2,420 тонн тус тус байна.
Буух өртөөдөөр авч үзвэл
- Толгойт өртөөнд 61 вагон,
- Улаанбаатар өртөөнд 13 вагон,
- Эрдэнэт өртөөнд 4 вагон,
- Дархан өртөөнд 2 вагон,
- Сүхбаатар өртөөнд 15 вагон,
- Замын-Үүд өртөөнд 38 вагон байна.
Мөн буух өртөөдийг чиглэн замд 628 вагон явж байгаа юм. 2026 оны нэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд нийт 2,032 тонн АИ-92 автобензин, 8,857 тонн дизель түлш тус тус орж ирээд байна.
Тодруулбал:
Сүхбаатар боомтоор
- АИ-92 автобензин - 33 вагон буюу 2,032 тонн
- Дизель түлш - 115 вагон буюу 7,197 тонн
Эрээнцав боомтоор
- Дизель түлш 63 тонн
Замын-Үүд боомтоор
- Дизель түлш - 1,597 тонн тус тус орж иржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
