Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшнээс “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшин рүү орсныг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.
Энэ сарын 29-ний байдлаар эмнэлэгт 2,813 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 62.7% (1,764) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 180 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=65) байна.
Эрчимт эмчилгээний тасагт 115 хүүхэд эмчлүүлж байгаагаас 61.7% (71) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс таван тохиолдлоор нэмэгджээ.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,155 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.6% (1,415) байна. Өмнөх өдрөөс 227 тохиолдлоор өсөв.
Олон нийтийн газар тэр дундаа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүх, хоёр цагт тутамд солих, гараа тогтмол угаах, халуун бүлээн шингэн уух, дулаан хувцаслах, гэрийн орчинд агаарын солилцоо хийх зэрэг энгийн аргуудыг хэрэгжүүлээрэй.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!