ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/30-НД НИЙТЛЭГДСЭН
"10,000 тонн буюу манай улсын тав хоногийн хэрэглээний АИ-92 шатахуун төмөр замаар тээвэрлэгдэн ирж байна"
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас өнөөдөр шатахууны нийлүүлэлтийн талаар ээлжит мэдээллээ өглөө.
2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод
- Толгойт өртөө - 62 вагон
- Рашаант өртөө - 11 вагон
- Улаанбаатар өртөө -14 вагон буюу нийт 87 вагон 5,000 тонн АИ-92 автобензин өртөөд дээр ирсэн байна.
Мөн Дархан, Эрдэнэт, Чойр өртөөдийг чиглэн замд 60 вагон явж байгаа аж.
Нийтдээ улсын хэмжээнд 164 вагон буюу 10,000 тонн АИ-92 шатахуун төмөр замаар тээвэрлэгдэж байна. Энэ нь манай улсын тав хоногийн хэрэглээ юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
