ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/30-НД НИЙТЛЭГДСЭН
Монгол, Хятадын авто замын бүх боомтууд 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр амарна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хилийн боомтуудын 2026 оны нэгдүгээр сард ажиллах болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.
Монгол, Оросын авто замын Арцсуурь боомт Шинэ жилийн баярын амралт буюу 2026.01.01-01.03-ны өдрүүдэд, Боршоо, Тэс, Цагааннуур боомтууд 2026.01.01-01.04-ны өдрүүдэд, Ханх, Ульхан боомтууд 2026.01.01-11-ний өдрүүдэд амарна.
Монгол, Хятадын авто замын бүх боомтууд шинэ жилийн баярын амралт буюу 2026.01.01-ний өдөр амарна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
