Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Энэ үеэр "Silk Way Star" шоуны ялагч, дуучин Иозеф Червенка Мишээлийг Алтангадас одонгоор шагналаа.
Иозеф Червенка Мишээл "Энэ жил маань үнэхээр гайхалтай жил болж дуусаж байна. Миний хувьд үнэхээр хүндтэй том шагнал байлаа. Энэ шагналыг авснаараа соёл урлагтаа илүү их хичээх урам зоригийг авлаа. Олон улсын тайзан дээр өөрийн гэхээсээ илүү Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргаж дуугаа дуулсандаа маш их баяртай байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!