Уншиж байна ...

Keller Williams Mongolia олон улсын жишиг бүхий шинэ оффисоо нээлээ

СУРТАЛЧИЛГАА
Өнөөдөр 8 цаг 59 минут
Сурталчилгаа

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарт тэргүүлэгч, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ, соёлыг бүрдүүлэгч Keller Williams компани Монгол Улсад олон улсын стандарт бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын шинэ оффисын нээлтийг амжилттай хийлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт 200 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн томоохон төлөөллийн нэг нь 1983 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан, дэлхийн үл хөдлөх хөрөнгийн хамгийн том франчайз сүлжээ болох Keller Williams юм.

зураг
 

Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлээд дөрөв дэх жилдээ ажиллаж буй Keller Williams Mongolia нь өдгөө 300 гаруй агент, 12 Агентын Удирдлагын Зөвлөлийн гишүүн, 8 мэргэжлийн коуч, 50 гаруй 100 хувийн шимтгэлтэй каппер агентуудыг нэгтгэн ажиллуулж байна.

Түүнчлэн Дархан, Эрдэнэт хотуудад салбартайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, энэ хугацаанд нийт 800 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт хийж, салбарынхаа томоохон тоглогчдын нэг болжээ.

зураг
 

Keller Williams компани нь олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт технологи, сургалт, байгууллагын соёлоороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд олон улсын нэр хүндтэй хэвлэл, байгууллагуудаас тогтмол өндөр үнэлгээ, шагнал хүртэж ирсэн. Тухайлбал:

  • Forbes сэтгүүлээс “Дэлхийн шилдэг ажил олгогч”, “Эмэгтэйчүүдэд ээлтэй шилдэг компани”, “Олон талт байдлыг дэмжигч шилдэг ажил олгогч”-оор шалгарч байсан;
  • Glassdoor платформын ажилчдын үнэлгээгээр “Ажиллахад хамгийн таатай газар” жагсаалтад багтсан;
  • Best-Led Companies буюу “Хамгийн шилдэг удирдлагатай компани”;
  • America’s Most Admired Companies буюу “Хамгийн их хүндлэл хүлээсэн компани” зэрэг олон нэр хүндтэй шагналуудыг тогтмол хүртдэг.

Keller Williams нь брокер эзэмшигч, хөрөнгө оруулагч, агентуудын ашиг сонирхлыг харилцан тэнцвэртэй хангах бодлого баримталж, тухайн зах зээлд цөөн тооны жишиг оффис нээн, мэргэжлийн ёс зүй, чанарын өндөр шаардлагыг тууштай мөрдөн ажилладгаараа онцлог юм.

зураг
 

2021 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн Keller Williams Mongolia нь агентууддаа хамгийн өндөр ашиг орлогын боломжийг олгож, таатай соёл, ёс зүйд суурилсан ажлын орчныг бүрдүүлэн, орчин үеийн дэвшилтэт технологи, сургалтын систем, туршлагатай коуч нараар дамжуулан үл хөдлөх хөрөнгө зуучлалын мэргэжилтнүүдийг бэлтгэсээр ирсэн.

Үүний үр дүнд харилцагчдын итгэл, талархлыг хүлээсэн хүчирхэг хамт олон болон төлөвшөөд байна.

зураг
 

Түүнчлэн олон залуусын хүсэл мөрөөдлийг бодит болгох, карьерын шилжилтийг амжилттай хийх боломжийг нээж, амьдралыг өөрчилсөн бодит үр дүнг тасралтгүй харуулсаар байгаа нь тус байгууллагын үнэт зүйл, бодлогын бодит илэрхийлэл юм.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.